Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах зорилгоор аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдүүдийн дунд зохион явуулсан "Байгалиа хамгаалъя" сэдэв гар зургийн уралдааны дүн гарлаа.
Гар зургийн уралдаанд бага, дунд ахлах ангийн сурагчдаас нийт 46 бүтээл ирүүлсэн байна.
Тэргүүн байранд: Өлгий сумын 3 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Д.Өркенбек
Дэд байранд: “Бастама” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Е. Шуах
Гуравдугаар байранд: “Бастама” сургуулийн 7 дугаар ангийн сурагч Б.Рафина
Тусгай байранд: Алтанцөгц сумын ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Жархын нар тус тус шалгарлаа.
Уралдаанд идэвхтэй хамрагдаж бүтээлээ ирүүлсэн хүүхдүүдэд баярласнаа илэрхийлье.
