Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын саналыг үндэслэн Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хороо Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Аймгийн Сонгуулийн хороо өнөөдөр анхдугаар хурлаа хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуралдааны дэг, журам, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэв.
УИХ-ын ээлжит сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Серикболат, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Тиянах, гишүүдээр Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер Т.Жарас, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Д.Аманбек, Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Х.Бауыржан, Өлгий сумын 2 дугаар сургуулийн багш А.Толхын, Өлгий сумын ЗДТГ-ын ажилтан Х.Берден, ЗДТГ-ын Архивын тасгийн дарга Б.Досжан, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн К.Серикгүл нар сонгогдон ажиллаж байна.
