Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭХИЙН АЛДАР I, II ОДОНГООР 572 ЭХИЙГ ШАГНУУЛАХААР УЛАМЖЛАВ

2020-04-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралд /2020.04.02/ Тэргүүлэгчид олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн, “Эхийн алдар”-ын 1, 2 дугаар одонгийн болзол хангасан  ээжүүдийн материалтай танилцав.

Тус хурлаар “Эхийн алдар”-ын I одонгоор 92, “Эхийн алдар”-ын II одонгоор 480 эхийг шагнуулахаар баталж, Монгол улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. 

“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эх II одон, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эх I одон авахаар заасан байдаг бөгөөд Дашрамд мэдээлэхэд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийн 3.2-д “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж заасан.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын 2013 оны  2 дугаар сарын 19-ны өдрийн ТГ/160 дугаар албан бичгээр дээрх хуулийн заалтыг тодруулан /“одон”-гийн буюу 4 дэх хүүхэд нь нэг нас хүрэхэд бусад 3 хүүхэд нь эсэн мэнд байгаа тохиолдлыг алдарт эхийн хоёрдугаар одон авах нөхцөл гэж үзнэ/ гэдэг тайлбарыг ирүүлсэн.
”Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдгийг 3.2-т заасан агуулгаар төсөөтэй ойлгоно гэж хуулинд заажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%