АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд бичил тэтгэлэг олгох 30 төслийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын A\09 тушаалаар баталсан бөгөөд аймаг, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 1 дүгээр шатны сонгон шалгаруулалтын ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав.
Ажлын хэсгийн ахлагчаа: Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бауыржан Гишүүдээр: Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Пернегүл, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн К.Назерке, нарийн бичгийн даргаар аймгийн Гэмт хэрэг хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан Х.Маргулан.
