Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2020-03-30

Монгол Улсын алс баруун хязгаар нутаг, Баян-Өлгий аймгийнхаа ард иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах эрхэм үйлсийн төлөө тангараг өргөсөн нийт эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид та бүхэндээ дэлхийн эмч нарын баярын өдрийн мэндийг дэвшүүлье.

Алтан гарт эрхэм дээд хүмүүс та бүхний баярын энэ өдөр алаг дэлхийн хүн ардыг цочроосон аюулт тахал өвчнийг даван туулах эгзэгтэй бөгөөд эмзэг цаг үед тохиож буй хэдий ч, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнө, өглөө орой, хүйтэн дулааныг үл тоож, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нүд цавчилгүй зогссон та нарынхаа өндөр их ач тусыг өргөн түмэн олон чинь ямагт сэтгэлдээ дээдэлж байдгийг дэлхийн эмч нарын баярын энэ өдөр чин сэтгэлийн үгээр уламжилж байна. Та бүхэндээ энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орон, элгэн нутаг минь эрүүл энхийн жаргалангаар цалгих болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%