Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2020.03.05/ хуралдлаа. Өнөөдрийн хурлаар ГХУСАЗЗ-ийн 2020 оны ажлын танилцуулга, аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сарын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, анхаарах асуудал, ГХУСАЗЗ-ийн 2020 онд хийх ажлын төлөвлөгөө, зардлын хуваарь батлах тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцсэн юм.
Өнгөрөгч 2019 онд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл төлөвлөгөөт олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Аймгийн хэмжээнд ГХУС чиглэлээр хэрэгжүүлж буй ажил болон 2020 оны ажлын төлөвлөгөө, зардлын хуваарь батлах асуудлын талаар зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Эрүүл мэндийн газрын дарга шинэ COVID19 шинэкоронавирусээс тухай цаг үеийн мэдээлэл өгч цаашид илүү их анхаарч Эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийг мөрдөн, шинэ коронавирусын халдвараас гэр бүл, үр хүүхдээ хамгаалахыг онцлон хэлэв.
