Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН 1, УЛСЫН АВАРГА МАЛЧИН 7, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ 2, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН 1, АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН 1 ТОДОРЛОО

2020-02-12

Монгол Улсын Засгийн газраас сар шинийн өмнө Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчдаа шалгаруулдаг уламжлалтай билээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”, "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН”, “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” хэмээх эрхэм хүндтэй алдар цолоор Баян-Өлгий аймгаас дараах хүмүүс тодорсон байна.
Үүнд: “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-ААР 1. Буянт сумын 1 дүгээр багийн малчин Зейнолдагий Өмиртай “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ”-ААР 1. Бугат сумын Улаан толгой багийн малчин Жанкейн Барбол
2. Дэлүүн сумын Бүргэд багийн малчин Шауейн Төлепберди 3. Толбо сумын Хонгор-Өлен багийн малчин Оразханы Класхан 4. Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Духаагийн Шаривжамц
5. Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Баянжаргалын Гантулга
6. Буянт сумын Хөх эрэг багийн малчин Сангаагийн Цэдэнбал
7. Дэлүүн сумын Чихэртэй багийн малчин Табайн Ерболат “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар 1. Сагсай сумын иргэн Батчулууны Мөнхзул 2. Баяннуур сумын иргэн Замаданбекийн Дайын “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор
1. Алтанцөгц сумын “Бекжанай” ХХК

“Алтан төлийн эзэн”-ээр
1. Дэлүүн сумын 5 дугаар багийн ахмад малчин 71 настай Ыхылас Багдан шалгарсан байна.
Эдгээр аварга малчин, тариаланч, алтан төлийн эздээр тодорсон эрхмүүдэд аймгийн нийт ард түмэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, Төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
2020.02.12

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%