БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ХАМТ ОЛОН "АВСТРАЛИЙН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ ӨРТСӨН ИРГЭДЭД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН"-Д НЭГДЛЭЭ
Өнгөрсөн оны 7 сараас хойш гарсан ойн түймрийн улмаас Австрали улсад өнөөдрийн байдлаар 27 хүн нас барж, Шинэ Өмнөд Уэйлс мужид 2000 гаруй өрх орон гэрээ түймэрт алдаад байна. Мөн Австралийн 6 мужид ойн түймрийн улмаас 7,3 сая га газар шатаж, хагас тэрбум амьтад өртсөн байна.
Мөн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд хэвийн амьдралдаа эргэн орох болон нөхөн сэргээх үйл ажиллагаанд нь туслах зорилгоор МУЗН-ээс Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аяныг зарласан билээ.
Тус аянд өнөөдөр аймгийн ИТХ-дарга бөгөөд УЗХ-ны тэргүүн Д.Бауыржан тэргүүтэй аймгийн ИТХ-ын ажлын хамт олон нэгдэж, тусламжийн гарлаа сунгалаа.
Тэнэгэр явахад тэмээгээр туслахаар , тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг. Австралийн ойн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аянд нэгдэхийг аймгийнхаа нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ хандан уриалж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
