ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
Маргаашнаас буюу нэгдүгээр сарын 30-наас хүйтний эрч чангарч, цасаар шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Тодруулбал, өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
ЦУОШГ
