Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-аас "Дорнод аймгийн 9 гайхамшиг"-ийг баталсан

2020-01-28

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар Хуралдааны 02 тоот тогтоолоор "ДОРНОД АЙМГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ"-ийг баталсан


1. Мэнэнгийн тал 

Байрлал: Матад, Халхгол сум

Хэв шинж: Хялгант хээр, Талбайн хэмжээ: 5400 км2

Үзмэрийн онцлог: Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн манай орны хамгийн том тэгш тал, Байгалийн өвөрмөц онцлог нь хүний сонирхлыг татдаг. 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн далайн түвшнээс дээш 600 м өндөрт оршдог, Цагаан зээрийн нүүдэл



2. Буйр нуур

Байрлал: Халхгол сумын Ялалт баг

Хэв шинж: Өмнөд хуурай хээрийн нам талын

Талбайн хэмжээ: 585,6 км2

Үзмэрийн онцлог:  Зүүн бүсийн хамгийн том нуур,  олон төрлийн загастай



3. Соёлз уул 

Байрлал: Халх гол сум

Далайн түвшнээс дээш  1504 метр

Үзмэрийн онцлог:  Өвөрмөц тогтоц бүхий газрууд, Монгол орны хамгийн зүүн захын цэг  Соёлз уулын оройгоос ялимгүй зүүн хойт зүгт 7.1 км-т байгаа Модот хамрын 1290.0 тоот бөгөөд тэнд босгосон Монгол, Хятадын хилийн 539 дүгээр тэмдэгт


4. Монгол орны хамгийн нам дор цэг, ХӨХ НУУР

Байрлал: Чойбалсан сум

Хэв шинж:  Умард хуурай хээрийн хотгорын

Талбайн хэмжээ: 51,6 км2

Үзмэрийн онцлог:  Монгол орны хамгийн нам доор цэг юм. Харьцангуй тохиромжтой, 51.6 км2 талбай эзлэн байгаа, дунджаар 7 м гүнтэй, тал нутгийн томоохон давстай нуур юм. Далайн түвшнээс дээш 552 метр өндөрт оршдог.


5. Өвөрмөц тогтоц бүхий газар, Онон мөрний ЗҮРХЭН АРАЛ

Байрлал: Баян-Уул сум

Хэв шинж:  Нугын

Үзмэрийн онцлог:  Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон мөрний “Таван салаа” хэмээх өвөрмөц нэгэн тогтоц бүхий газар бий. Ульхан уулын зүүн доохонд голын ус салаалан тохойрч их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг хожмоо олон хүн “Онон мөрний Зүрхэн арал” хэмээн нэрлэж заншжээ. Байгалийн өвөрмөц тогтоц нь хүний сонирхлыг татдаг




6. Эртний хотын туурь, балгас, ХЭРЛЭН БАРС ХОТ

Байрлал: Цагаан-овоо сум

Хэв шинж: Умард хуурай хээрийн хотгорын

Үзмэрийн онцлог:  Киданы үеийн X-XI зуунд хамаарах хот суурины томоохон дурсгалын нэг. Хэрлэн Барс хотын цамхгийг хөх тоосгоор, 6 талст хэлбэртэйгээр барьсан бөгөөд 7 давхар, 17 м өндөр юм. Хэрлэн Барс хотын тууринд хийсэн малтлагаас олдсон олдворуудын ихэнх нь бурхан шашны зүйл байсан боловч чухамдаа жинхэнэ хот, цэргийн хуаран байжээ гэж судлаачид үздэг. Улсын хамгаалалттай түүх соёлын дурсгал/МУ-ын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол/



7.  ИХ БУРХАНТ ЦОГБОЛБОР

Байрлал: Халх гол сум

Хэв шинж: Умард хуурай хээрийн хотгорын 80 тохой буюу 26 метр

Үзмэрийн онцлог: Халхын Сэцэн хан аймгийн Илдэн Жун ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван/ /1797-1868/ санаачлага, удирдлагаар  80 тохой өндөр Жанрайсиг бурханыг 1859-1864 онд бүтээсэн. Найман аюулаас аврагч Жанрайсаг /Жигважиджав/ бурханы  дүр  эл шүтээнийг Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу гаруй уран дархчуудыг оролцуулж урлан бүтээжээ.Улсын хамгаалалттай түүх соёлын дурсгал /МУ-ын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол/


8. ЯЛАЛТЫН ХӨШӨӨ

Байрлал: Халх гол сум

Хэв шинж: Өмнөд хуурай хээрийн хотгор

Үзмэрийн онцлог:  Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон мөрний “Таван салаа” хэмээх өвөрмөц нэгэн тогтоц бүхий газар бий. Ульхан уулын зүүн доохонд голын ус салаалан тохойрч их голдоо эргэн нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг хожмоо олон хүн “Онон мөрний Зүрхэн арал” хэмээн нэрлэж заншжээ. Байгалийн өвөрмөц тогтоц нь хүний сонирхлыг татдаг



9. ТАРВАГАН ДАХЫН ОВОО


Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын хилийн уулзвар баруун талдаа Алтайн Таван богд, зүүн талдаа Тарваган дахын овоо юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%