Казахстан улсын Дорнод Казахстан мужийн Амире Кашаубаевын нэрэмжит найрал хөгжмийн театрын дарга Адай Зейнелулы тэргүүтэй 15 уран бүтээлчид Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.
Зочдыг аймгийн удирдлага хүлээн авч цаашид аймгийн Казах үндэстний театртай хамтарч ажиллах, уран бүтээлчдийн туршлага солилцож мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх талаар санал солилцов.
