ИРГЭД, АЛБАН БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙН НЭГЖ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАЛАМЖЛАГЧИДАД УРИАЛЖ БАЙНА
Улсын Онцгой Комиссын 2020 оны 01 сарын 24-ны өдрийн хуралдаанаар шинэ төрлийн корона вирусээс сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 3-р сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гарсны дагуу дээрх хугацаанд сургалтын үйл ажиллагаа түр зогсох болсон бөгөөд энэ нь сурагчдын амралтыг сунгаж буй хэрэг бус улс нийтээр авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх томоохон ажил болохыг онцлон дурдах нь зүйтэй.
Дээрх хугацаанд, ард иргэд эрүүл мэндэд онцгой анхаарч мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмжийг сайтар мөрдөхийг КОРОНАВИРУС-ээс урьдчилан сэргийлэх үүднээс Та өөртөө болон ойр дотны хүмүүстээ анхаарал тавьж, эрүүл мэндээ хамгаалан, бактер, вирусийн эсрэг тэмцэхэд бидэнтэй нэгдэхийг уриалж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2020.01.27
