УЛСЫН ХЭМЖЭЭНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ 2020.03.02 ХҮРТЭЛ ХААХААР БОЛЛОО
Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс ЕБСургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл улсын хэмжээнд хаахаар болов. #УлсынОнцгой комиссын хурал
Шийдвэрийг даваа гаригаас эхэлж хэрэгжүүлэх бөгөөд Нийслэл болон орон нутгийн гээд улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэг дагаж мөрдөнө.
