ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 28 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААНД АЙМГИЙН АРСЛАН М.АМАНБЕК ТҮРҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Бөхийн барилдаанд аймгийн арслан М.Аманбек, аймгийн харцага Д.Бейбитээр манлайлуулсан хүчит 32 бөх барилдсанаас
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Зост амралтын газрын бөх аймгийн арслан Мусатын Аманбек түрүүлэж, Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит үзүүрлэв.
Их шөвөгт Ногооннуур сумын харьяат аймгийн начин Т.Ардагер, Баяннуур сумын харьяат аймгийн начин Бахытжан нар шалгарлаа.
Бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, Монгол улсын "Өсөх идэр, улам өрнөх" чимэгтэй харцага, чөлөөт бөхийн барилдааны Олон улсын хэмжээний мастер Однайн Бахыт нар гардуулж баяр хүргэлээ.
