Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

34 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ФИЗИКИЙН ЦОГЦ БАГАЖИЙГ 11 СУРГУУЛЬД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-01-15

Төв Аймгийн Засаг даргын МУБИС-ийн захиралтай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу МУБИС-ийн МБУС-ийн дэргэдэх “Моноцүкүри” төслөөс 2 дах удаагаа ерөнхий боловсролын сургуулиудад физикийн цогц багажийг угсран нийлүүллээ.
Энэ удаад 11 сургуульд физикийн Цахилгаан соронзон бүлгийн 34.0 сая төгрөгийн үнэ бүхий 40 цогц багажийг гардуулан өгсөн бөгөөд төслийн багаас уг багажийг хүлээн авч байгаа багш нарт “Цахилгаан соронзон цогц багажийг ашиглах” сургалтыг явуулсан юм.
Цогц багажийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр МУБИС, МБУС-ийн “Моноцүкүри” төвийн эрхлэгч доктор, профессор Р.Базарсүрэн хэлсэн үгэндээ: “Монгол инженерийн боловсролын суурь болсон физикийн хичээлийн сургалтын чанар, сургалтын орчинд онцгой анхаарч, бүхий л талаар тусалж дэмжин ажиллаж байгаа аймаг орон нутгийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье. Энэ бол бусад аймагт үлгэр жишээ болохуйцсайхан ажил юм. Танай аймагтай хамтран ажиллахад таатай байна. Энэ хичээлийн жилд хэрэгжих “Оптикийн цогц багаж”-ны төсөлдөө дээрх сургуулиудыг дахин хамруулах болно гэдгийг онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%