Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БҮТЭЭГДЭХҮҮН, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНД ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ, МАССЫН ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

2019-12-06

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан ББ/У 2019-063 удирдамжийн дагуу тус хэлстийн мэргэжилтнүүд аймгийн Баянхангай, Заамар, Угтаал, Цээл, Баянцогт сумдад 2019.11.11-19-ний өдрүүдэд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд тохирлын үнэлгээ, массын хэмжих хэрэгсэлд баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Эдгээр сумдын аж ахуйн нэгж, иргэдийн 115 үйлчилгээ, 3 бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ, магадлах хяналтыг хийж, худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ, төсөвт байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй нийт 138 жинг шалгаж баталгаажуулсан байна. Ажиллах явцдаа сумдын худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн албан хаагч нарт шинэчлэгдсэн хууль эрхийн акт, шинэчлэгдэн батлагдсан MNS 5021-1:2019, MNS 4946:2019 стандартын талаар сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд эдгээр стандартууд нь 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэсэн юм.
Сургалтад хамрагдсан сумдын худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид:
 2019.11.11- Баянхангай сумын худалдаа, үйлчилгээ эрхлэгч, төрийн албан хаагч –48 иргэн
 2019.11.12-13-ны өдрүүдэд Заамар сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 22 иргэн
 2019.11.14-16-ны өдрүүдэд Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэрт нийтийн хоол, худалдаа үйлчилгээ эрхлэгч 45 иргэн
 2019. 11.17-19- Угтаал, Цээл, Баянцогт сумдын худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч 30 иргэнд тус тус сургалт хийж нийт 145 хүнийг сургалтад хамруулан гарын авлагаар хангасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%