Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗУУНМОД СУМЫН 120 СУРАГЧ ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЖ ЦАХИМ ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

2019-12-02

Төв аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төв аймгийн Залуучуудын холбоо хамтран Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Энхболдын ивээл дор "Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол"-ын ажиллагааг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн ёслолын ажиллагаанд Хүмүүн цогцолбор, 5-р сургууль, Зуунмод МСҮТ-ийн 120 сурагч оролцож иргэний цахим үнэмлэхээ гардан авсан юм.
Монгол улс Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 95 жилийн ойн баярын хүрээнд "Иргэний андгай" өргөсөн сурагчдад УИХ-ын гишүүн, Эх нутгийн иргэд ТББ-ын тэргүүн М.Энхболдын баярын илгээлтийг танилцуулж, "Монголын нууц товчоо" номыг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%