ШАРЫН ГОЛ СУМЫН СПОРТЫН БАГА НААДАМ БОЛЖ БАЙНА
Сумын ИТХ-н 2016-2020 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан "Урлаг, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх" зорилтын хүрээнд Спорт ордноос зохион байгуулсан "Спортлог Шарын голчууд" уриатай 5 төрөлтийн Спортын бага наадам өнөөдөр эхлэж байна. Тэмцээнд 8 багийн 150 гаруй иргэд хөгжөөн дэмжигчдийн хамт оролцож байна. Уг тэмцээний онцлог нь "Хөршийн харилцааг сайжруулах" зорилгоор амьдран байгаа байр, гудамжаараа нэгдэн баг бүрдүүлэн оролцож байна.