"НИЙТЭЭРЭЭ НИЙТИЙН БҮЖИГ СУРЪЯ" АЯН
Сумын ИТХ-н 2016-2020 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан "Урлаг, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх" зорилтын хүрээнд Соёлын төвөөс зохион байгуулсан"Хөдөлгөөн эрүүл мэнд" уриатай "Нийтээрээ нийтийн бүжиг суръя" 2 сарын аянд 62 удаагийн сургалтаар 10 ААНБ-н 741 албан хаагчдад 16 төрлийн бүжгийг зааж сургасан байна. Мөн тогтмолжуулах зорилгоор 7 хоногт 2 өдөр бүжгийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.