Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаанаар сумын эдийн засгийн, нийгмийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ард иргэдийн амьжиргааны төвшин, ажил эрхлэлт, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сумын хөгжлийн бодлого чиглэлийн талаарх, бүх сумдын Засаг дарга нарын сонсгол, мэдээллийг сонслоо.
Мөн хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зарим гишүүд тусгай удирдамжийн дагуу хөдөө сумдад ажиллаж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх боломжийн талаарх мэдээллийг танилцуулан, салбар салбарын холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өгч, мөнгө санхүүгийн холбоотой зарим асуудлуудыг 2020 оны орон нутгийн төсөвт тусгах зэрэг өргөтгөсөн хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг хэлэлцэн батлах юм.
Хуралдаанд урилгаар 13 сумын ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн ЦШСГ мөн үүрэн холбооны аймаг дахь салбаруудын төлөөллүүд оролцож байна.
