Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаанд урилгаар 13 сумын ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг дарга, аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн ЦШСГ мөн үүрэн холбооны аймаг дахь салбарын төлөөллүүд оролцож байна.
Хуралдаанаар сумын эдийн засгийн, нийгмийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар Засаг дарга нарын сонсгол, мэдээлэл, мөн аймгийн ИТХ-ын даргын сумдад ажилласан мэдээлэл, сумын төв багуудад тулгамдаж буй асуудлууд, болон тухайн үед иргэдээс гарсан санал асуулга, өргөдөл гомдлын талаар хэлэлцэх юм.
