Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ БАРУУН БҮСИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-10-25

Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Баруун бүсийн Орос хэлний олимпиад Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн Эмпати сургуульд энэ сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Олимпиадыг аймгийн Засаг даргын Тамгын Газар, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, аймгийн Боловсрол,соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулсан ба олимпиадад хөрш зэргэлдээ Ховд, Увс, Говь-Алтай аймгуудаас шалгарсан орос хэлний багш, сурагчид амжилттай оролцлоо.

Олимпиад нь шилдэг орос хэлний багш, Орос дуу, шүлгийн уралдаан мөн 12 дугаар төгсөх ангийн сурагчдын дунд бичгээр болон ярилцлага гэсэн 4 төрлийн номинацаар явагдаж эхний 7 байранд орсон багш нарт Оросын Холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх эрхийн бичиг гардуулсан бол олимпиадаас эхний байранд орсон 6 сурагчид мөн ОХУлсад тэтгэлэгээр суралцах эрхийн бичиг гардууллаа.

Тус арга хэмжээг зохион байгуулахад аймгийн удирдлагуудын зүгээс орон байр, хоол ундааны асуудлыг шийдэж өгсөн бөгөөд үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауре нар оролцож зохион байгуулагчдыг аймгийн "Хүндэт тэмдэг" –ээр шагнаж мөн гарын бэлэг гардуулан цаашдын хамтын ажиллагаанаас нь амжилт хүслээ.

Дашрамд дурдахад шилдэг орос хэлний 7 багшаас 5 багш, ОХУлсад тэтгэлэгээр суралцах эрхийн бичгийн болзол хангасан 6 сурагчаас 4 сурагч тус тус Баян-Өлгий аймгаас шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%