Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан тэргүүтэй дээрх зөвлөлийн ажлын хэсэг энэ долоо хоногт Сагсай сумын Даян баг, Цэнгэл сумын Загаст нуур, Улаанхус сумын Их ойгор, Хөх хөтөл, Согоог багуудын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж аймгийн хэмжээнд өсөн нэмэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт, гарч буй шалтгаан, цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг сонсож, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Тус үеэр дээрх аймгийн төвөөс алслагдсан багуудад тулгамдаж буй асуудалууд, Үүнд: ихэвчлэн малчид, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд хамааралтай сургууль, цэцэрлэг, дотуур байрны орон байр, мөн төрийн албан хаагчдын ажиллах орчинтой танилцаж, нэн шаардлагатай байгаа тэр дундаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд хамааралтай зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд, Мэргэжлийн хяналтын газрын, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Галымбек, аймаг дахь Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн О.Асылбек, Монгол Банкны аймаг дахь салбарын захирал Х.Серёжа, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд болон ОНОНРТ-ын сэтгүүлч нар мөн сумдын удирдлагуудын хамтран ажиллаа.
