Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВД АЙМАГТ "БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-10-24

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019”арга хэмжээг өнөөдөр /2019.10.23/ Ховд аймгийн Ховд хотноо зохион байгуулагдаж байна.


Чуулга уулзалтын зорилго нь Баруун бүсийн аймгууд болох Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгууд өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэх юм.


Чуулга уулзалтанд баруун бүсийн 70 гаруй төлөөлөлүүд оролцож байгаагаас Баян-Өлгий аймгийг төлөөлөн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, ХАҮТ-ын Тэргүүлэгч С.Асылбек, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч "Акбар ХХК"-ны захирал Р.Төлеу, аймгийн ХАҮТ-ын дарга Х.Муратай, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Хозыбай тэргүүтэй 10 гаруй төлөөлөгчид оролцож байна.


Энэхүү эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос гаргасан ба энэ нь хот хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг арилгахад олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангах, улмаар аймгуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулах ажлын эхлэл юм.


Тус судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлох юм.


Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу, сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байгаа юм байна.


Аймгуудын хөгжлийг үнэлэх энэ судалгаа тодорхой аргачлалын дагуу тогтмол буюу жил бүр боловсруулагдан гарах бөгөөд орон нутгийн өрсөлдөх чадварын ахиц, өөрчлөлтийг хянах боломжтой ба аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм.


Ингэснээр ямар аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болох юм.


Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 орчим шалгуур үзүүлэлтийг ашигладаг аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%