Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2016 ОНД АЙМАГ, СУМЫН ИТХ-Д НЭР ДЭВШИХ, ШИЙДВЭР ГАРГАХ ТӨВШИНД АЖИЛЛАХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ БОЛОВ

2014-12-05

Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшинд оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа улс төрийн оролцоог сайжруулах асуудал сүүлийн жилүүдэд түлхүү яригдаж байгаа боловч орон нутгуудад хараахан бодитоор хэрэгжиж чадахгүй байна. 
Жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх зорилгоор НҮБ-ийн дэргэд эмэгтэйчүүдийн байгууллага 2010 оны 7-р сард байгуулагдсан ба НҮБ-ийн гишүүн орнууд эмэгтэйчүүдийг чадавхижуулах зорилгыг эрчимжүүлэхэд түүхэн алхмуудыг хийж байна. Тэдгээр үйл ажиллагааны нэг нь “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг Монгол улсад 2013-2016 онд хэрэгжүүлж байгаа болно.
Энэхүү “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг Монгол улсын бүх аймгуудад Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан /ЛЭОС/ эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага гардан зохион байгуулж, хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийн гол зорилго нь шийдвэр гаргах бүхий л төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох, хөгжлийн төлөө тэгш боломж оролцоог хангахад чиглэгдэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд дараах 4 төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулна.
  2. Төрийн бус байгууллагуудтай идэвхтэй түншлэл байгуулж ажиллана.
  3. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана.
  4. Улс төрийн намуудтай хамтран ажиллана.

Аймаг бүрээс 20-25 эмэгтэйчүүдийг сургалтад хамруулах ба сургалт нь “Манлайлал ба эмэгтэйчүүд”, “Хүний эрх, засаглал”, “Тогтвортой хөгжил”, “Сонгууль ба эмэгтэйчүүд”гэсэн 4 үндсэн модулийг хэрэгжүүлнэ. Дээрх сургалтуудыг хөтөлбөрийн сургагч багш нар заах болно.

Манай аймгаас уг сургалтад хамрагдахаар 100-аад хүн анкет бөглөсөн бөгөөд эдгээр дотроос зөвхөн 25 хүнийг сонгож авна. Мөн улс төрийн намуудаас санал авах ба намуудын санал болгосон төлөөллийг хамруулахаар төлөвлөөд байна.
 Сургалт 2015 оны эхний улиралд аймгийн төвд зохион байгуулагдана.

“ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
Баян-өлгий аймаг дахь ЛЭОС-ийн салбар


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%