- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайлан
- Аймгийн Засаг даргын 2014 оны үйл ажиллагааны тайлан
- 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах
- Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2015 оны үндсэн чиглэлийг батлах
- Аймгийн 2014 оны төсвийн тодотгол, 2015 оны төсвийг хэлэлцэж батлах
- 2015 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах
- Концессын зүйлийн жагсаалтыг батлах
- Аймгийн Ерөнхий төлөвлөгөөг батлах
- Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн сургалтыг баримтлах аймгийн бодлого, чиглэл зэрэг асуудлуудыг хэлэлцэж батлав.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан 2014 онд Тэргүүлэгчдээс хэрэгжүүлсэн ажлын талаар тайлагнаж, Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчид, Ажлын албанаас 2015 онд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
- УИХ, Засгийн газраас гарсан хууль, тогтоомж, аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс гарсан тогтоол шийдвэрүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулан сайжруулах
- Бүх шатны ИТХ-ын төлөөлөгчид, иргэдийг нягт уялдаа холбоотой ажиллуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Бүх түвшинд санхүүгийн хариуцлагыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх
- Аймаг
орны нийгмийн салбарын тулгамдаж буй асуудлуудаар баримтлах бодлогыг
тодорхой болгож тусгай хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлэх.
- Аймгийн Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
- Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах
- Аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүхэн дурсгалт газар, соёлын өвийг хамгаалах, гадаад дотоодод сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох
- Хот, суурин газрын оршин суугчдыг шаардлага хангасан ундны усаар хангах талаар баримтлах бодлогыг тодорхойлох
- Хүүхдийн хүмүүжих, сурч боловсрох, авьяасаа хөгжүүлэх эрх, эрх чөлөөг хангаж бүх төрлийн хүчирхийллээс хамгаалах, ая тухтай орчин бүрдүүлэх
- ХАА-н салбарын хөгжлийг эрчимжүүлэх, тус салбарт ажиллагсдын нийгмийн байдлыг сайжруулах, боловсролыг дээшлүүлэх, үйлдвэрлэл явуулах, ажил эрхлэх боломжийг төрийн бодлоготой уялдуулан бүрдүүлэх цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэх
- Аймгийн Засаг даргын сонгуулийн мөрийн хөтөлбөрт /2012-2016 он/ дэвшүүлсэн зорилго, зорилтуудын биелэлтэд дүгнэлт хийж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах
- Гадаад орнууд болон хөрш зэргэлдээ аймгуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар баримтлах стратеги бодлого боловсруулах
