Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

2019-07-25

Монгол Улсын Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид шилжүүлж, эргэлтэд оруулах үүрэг өгсөн.

Уурхайн 4 лицензийг Монголын төр буцаан авч, уг орд 100 хувь төрийн өмчид шилжиж байна. "Эрдэнэс Монгол" төрийн өмчит компанид эрхийн шилжүүлж, уурхайг эргэлтэд оруулах үүрэг өгсөн байна. Өнөөдөр " Эрдэнэс Монгол" төрийн өмчит компанийн уул уурхай, техник технологийн газрын захирал Б.Элбэгзаяа болон ОБЕГ-ын Харьяа үндэсний аврах бригадын уул уурхайн аврах ангийн захирагч хурандаа Г.Буянтогтохоор ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ирж аймгийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцлоо. 

Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан орон нутгийн хөгжил дэвшил уул уурхайн компанитай салшгүй холбоотой гэдгийг онцлоод Асгатын уурхайг үр өгөөжтэй ашиглаж, эрчимтэй хөгжлийн шанг татах таатай боломж бүрдэж буйд талархал илэрхийллээ. Тухайлбал Оюу толгой, Таван толгойн ордуудыг ашиглаж буй сайн туршлага, түүний үр өгөөжийг нэвтрүүлж, алдааг давтахгүй байх боломж бүрэн гэдгийг онцолсон байна. Өмнөговь дахь Таван толгойн уурхайг түшиглэсэн орон нутгийн төсвийг бүрдүүлэх чиглэлтэй жижиг уурхай ажилладаг. Асгатын ордны дэргэд таван толгойн ордны энэ жишгээр ашгийн 10-15 хувийг аймгийн төсөвт төвлөрүүлдэг болох боломжтой. Ингэж чадвал орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, иргэдийн ахуй амьдралд жинтэй хувь нэмэр болох юм. 

Цаашид тус уурхайд манай аймгаас ажиллах хүч авч ажиллуулан нутгийн ард иргэдийг ажлын байртай болгох талаар ч ярилцаж, санал хүргүүлсэн байна.

Иймд Баян-Өлгий аймагт томоохон ажиллах хүч бий болгох аймгийнхаа төсөвт ногдол ашиг өгөх, орон нутагт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд томоохон түлхэц болох үүднээс “Жижиг” Таван толгойн адил Асгатын мөнгөний ордны ууган уурхайтай болгож өгөх талаас нь санал дэвшүүлж аймгийн удирдлагуудын зүгээс хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ажлын хэсэгт Монголын нэрт биологич Ганзориг, Мягмар-Гэрэл, Мөнхжаргал, Ахжол мөн аймгаас төлөөлөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Сайдол нар багтсан ба мөн хилийн цэргийн 0285 дугаар анги дэмжиж ажиллахаар болж ажлын хэсэг уурхайд газар дээр нь очиж танилцахаар хөдөллөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%