Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлд “ДНТ” зураг төслийн ХХК ерөнхий инженер М.Буянхишиг, инженер К.Болатгүл, “Хот байгуулалтын хөгжлийг дэмжих төв” ХХК-ийн захирал Ц.Хуягбат
нар Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг болон хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөөг 2018 болон 2030 он гэсэн 2 үе шаттайгаар танилцуулж, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болох аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар тогтов.
