Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭГДЭЛ

2014-12-02

Иргэний зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлснээсээ хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд:
  1. Иргэний зөвлөлийн гишүүд нийт 8 удаа хуралдсанаар Иргэний Зөвлөлийн хаягтай иргэдийн санал, гомдлыг хүлээн авдаг байртай болсон.2014 оны төсвөө батлуулж, хангалт хийлгэсэн.Зөвлөлийн гишүүдийг албан ёсны үнэмлэхтэй болгосон.2014 оны ажлын төлөвлөгөөгөө баталж,хийж хэрэгжүүлж байгаа.Мөн Иргэний Зөвлөл Аймгийн Радиогоор үйл ажиллагаагаа  танилцуулж ард иргэдэд мэдээлэл өгсөн. 2015 оны төсвөө хэлэлцэж баталсан. 2015 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байгаа.
  2. Цагдаагийн Газрын дарга, удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж тус Газрын танилцуулга, 2013 он, 2014 оны эхний 3 улирлын үйл ажиллагааны тайлан, статистик мэдээ, аудитын дүгнэлтийг сонсож дүн шинжилгээ хийж,цаашид хуулийн хүрээнд нягт хамтран ажиллахаар болсон. Мөн Цагдаагийн Ерөнхий Газраас ирүүлсэн Цагдаагийн байгууллага, Иргэний Зөвлөлийн талаарх видео танилцуулга бүхий шторкийг Аймаг дахь салбар телевизээр олон нийтэд гаргасан.
  3. Иргэний Зөвлөл байгуулагдсанаас хойш 26 хүнийг хүлээн авч өөрсдийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч танилцуулж, санал хүсэлт, гомдол хүлээн авсан. Ирсэн санал хүсэлт:
А. Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал - 30%
Б. Замын Цагдаа нар торгохдоо ямарч хамаагүй шалтаг тоочих асуудал –15%
В. Иргэд зам дагуу машин тавих асуудалд Цагдаа нар зохицуулалт хийхгүй байна - 15%
Г.Хувийн шинж чанартай асуудал-25%
Д.Бусад  - 15%

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%