Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОУ-ЫН ӨДӨР”-Т СУРАГЧИД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ

2019-05-20

Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ыг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж ирсэн байдаг. Харин манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг билээ. “Боловсролын орчинд хүүхдийг зодож шийтгэхгүй байх” тухай хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэхэд багш, сурган хүмүүжүүлэгчид үүрэг оролцоо, дэмжлэг нэн чухал юм. Тиймээс аймгийн ГБХЗХГ-аас Улаангом сумын ЕБС-ийн сурагчдыг энэхүү үйл ажиллагаанд нэгтгэж ойлголт өглөө.

Энэхүү үйл ажиллагаагаараа дамжуулан сурагчдыг буруу зүйл хийсний төлөө гар хүрэх, загнаж доромжлох, ялгаж гадуурхах нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн хэрхэвч гаргаж болохгүй үйлдэл гэдгийг ойлгуулахыг зорьсон юм. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон сурагчид уриа хэлж төв гудамжаар парад алхаж дуу хоолойгоо холбогдох хүмүүст хүргэлээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%