Өнгөрөгч нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо зоxион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах футзалын "Үндэсний цом -2019" хөлбөмбөгийн тэмцээнд аваргагаар шалгарсан “ULGII CITY” шигшээ багийн тамирчид энэ удаад Бүгд найрамдах Казахстан Улсын нийслэл Нурсултан хотод 04 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд болох Олон Улсын футзалын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
Энэхүү шигшээ багийн тамирчдыг аймгийн Хурлын дарга Д.Бауыржан өнөөдөр албаны өрөөндөө хүлээн авч уулзаж өмнө нь амласан ёсоор заалны өмсгөлийг хувиасаа гардуулан өглөө.
Тус уулзалтын үеэр тамирчдад хандан хэлсэн үгэндээ өнгөрсөн удаад аймгийн нэр хүндийг Улсад гаргаж байсан бол одоо Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд гаргаж, өндөр чансаа үзүүлэн эх орон, эцэг эхийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, ирээдүй хойч үедээ үлгэр дууриалал болж явахыг хүсэж, аян замын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.
2019.04.22
