Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2019-04-02

 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний танхимд Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын  ажлын хорооны хоёрдугаар хуралдаан боллоо.Хуралд ажлын хорооны дарга О.Энхтайван, гишүүд З.Болдбаатар, Д.Алтандөш, Г.Баярсүрэн, Д.Бэгзцэрэн нар оролцож, 71.42 хувийн ирцтэй хурал эхлэв.Тус хуралдаанаар “Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам батлах тухай”  нийт 1 асуудлаар хэлэлцэж, дараах санал дүгнэлтийг гаргав. Хуралдаанд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Ганцэцэг, Дүүргийн Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Д.Умбаруу нар оролцов. 

1) “Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам батлах тухай”  төсөлтэй танилцаж дараах санал дүгнэлтийг гаргалаа. Үүнд:

 

Анхааруулах санал:

 

1.    Бүтээн байгуулалтын ажлын ямар байдлаар дүгнэх тухай тодорхой стандарт, үзүүлэлт хэрэгтэй. Жишээ нь Гэрэлтүүлгийн ажлыг дүгнэх, ногоон байгууламжийн ажлын дүгнэх, замын ажлыг дүгнэх нь өөр өөр үзүүлэлт, өөр өөр маягт хэрэгтэй болно гэдгийг анхаарч ажиллах.

2.    Дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд улсын комисс хяналт тавьдаг. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэргэжлийн инженер тавьдаг. Ажил дуусмагц дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг хяналт тавьж уг ажлыг хүлээж авдаг. Гэтэл эдгээр хяналтуудыг хийж буй үйл явдалтай манай энэхүү олон нийтийн хяналтын зөвлөл хэрхэн уялдаж ажиллахыг тус журмаараа тодорхой болго. Аль хэсэгт нь яаж, ямар байдлаар оролцоо тодорхойлох шаардлагатай.

3.    6.1.2 дахь заалтад дүүргийн олон нийтийн хяналтын зөвлөлийн 11 гишүүнийг 7 үзүүлэлтээр дүгнэх тухай орсон байна. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэдэн удаа ажлаа тайлагнасан байх тухай дүгнэх 1 үзүүлэлтийг нэмж өгөх шаардлагатай.

4.    Уг журамд олон нийтийн хяналтийн зөвлөлийн тухайн төсөл арга хэмжээг эхлээд дуусах хүртэл бүх хугацаанд хяналтаа тавьж ажиллах тухай тодорхой зааж өгөх.

5.    Хороодын хяналтын зөвлөлд орох иргэдийг мэргэжил, туршлагыг үндэслэн хорооны Хөгжлийн зөвлөлийн гишүүдээс сонгож авах ба хороо бүрд 7 гишүүнтэй байхаар нь урамшууллыг төсөвлөж танилцуулах нь зүйтэй.

6.    Холбоо харилцааны зардал, шатахууны зардал, бичиг хэргийн зардлаа хангалттай тусгаж батлуулах нь зөв.

7.    Дараа дараагийн жилүүдэд байгууллагын төсөвтөө тусгайлан тусгаж, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх нь зөв.

8.    Дүүргийн ЗДТГ-т энэ жилийн олон нийтийн хяналтын зөвлөлийн төсвийг гаргуулах чиглэл өгөх нь зөв.

Дэмжих санал:

Ажлын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” төсөлтэй танилцаж, дүүрэгт нэн шаардлагатай, чухал ач холбогдол бүхий ажил гэж үзэж, дэмжих саналтайгаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны дөрөвдүгээр хуралдаан, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арванхоёрдугаар хуралдаанаар тус тус хэлэлцүүлэхээр болов.  

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%