Өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс "Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр" -ийн хүрээнд 8 дугаар хорооны зорилтот өрхийн гишүүдтэй тус хорооны Иргэний танхимд уулзалт хийлээ.
Үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд хорооны Засаг дарга Л.Баярсайхан нээж, ХХҮХ-ийн мэргэжилтэн Х.Цэрмаа уулзалтыг чиглүүлэн зөвлөгөө өгч ажиллалаа