Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын ӨТСЭЗГБХороо “Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах төсвийн төсөл”-тэй танилцлаа

2019-03-26

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хуралдуулахаар зарласан. Уг Хуралдаанаар “Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө батлах тухай” асуудлыг хэлэлцүүлэхтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо өнөөдөр /2019.03.26/ “2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын шилжүүлэг, үлдэгдлийг зарцуулах тухай” төсвийн танилцлаа.
Хуралд тус хорооны дарга нар Б.Жавхлан, К.Энхчулуун, Ч.Оюунчулуун болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батсүх нар оролцов. 
Тус хороо танилцсан асуудлаар дүгнэлт гаргаж, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр болох Тэргүүлэгчдийн хурал болон ээлжит 13 дугаар Хуралдаанд танилцуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4292
2955 / 69%
841 / 20%
244 / 6%
252 / 6%