Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2014 оны улсын болон ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний дүгнэлт

2014-11-28

/2014 оны 11 дүгээр сар 26-ний байдлаар:/
  1. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа 15 объектийн ажлын гүйцэтгэл 84,6%, санхүүжилт 40%
  2. Яамнаас эрх шилжүүлсэн 10 обьектүүд  ажлын гүйцэтгэл 95 %, санхүүжилт нь 30 %
  3. Аймгийн ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 39 обьектийн ажлын гүйцэтгэл нь төв талбайгаас бусад нь 100%  санхүүжилт нь  65,4%
  4. Сумдын ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 305 объектийн ажлын  70% нь ашиглалтад орсон,18 нь хэрэгжих явцад, 12% нь 2015 онд шилжин хэрэгжихээр болж байна. Сумын ОНХСангийн санхүүжилт нь 52,2 %-тай байна.
Аймгийн ЗДТГазраас эдгээр төсөл арга хэмжээнүүдийн зураг төслийн ажлыг цаг хугацаанд хийлгэж бэлтгэл ажлуудыг хангасан үндсэн дээр ажлын тендер хугацаандаа зарлагдаж бүтээн байгуулалтын ажлууд үндсэндээ хэрэгжиж дуусаад байна. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа боловч зарим гүйцэтгэгч байгууллагын алдаа дутагдлаас болж ажил нь он дамжин хэрэгжихгүй байгаа аймгийн нийтийн номын сангийн барилгыг холбогдох газруудад асуудал тавьж олон талт арга хэмжээ авсны үр дүнд одоо ашиглалтад оруулж бэлэн болгоод байна. Зарим он дамжиж төсөв хүрэлцэхгүй дутуу үлдсэн барилга байгууламжийн хөрөнгийг эхнээс эхлэн шийдвэрлүүлж байгаа нь сайшаалтай боловч 2015 онд хөрөнгө оруулалтын хэмжээ улсын хэмжээнд багасаж байгаа тул бидэнд өөр эх үүсвэрүүдийг хайж  олох санаачлагчтай ажиллах үүрэг ногдож байна.Бүтээн байгуулалтын ажлуудын захиалагчийн хяналтыг ГХБХБГазар болон Барилгын Захиалагчийн албанд хариуцуулан гурван талт гэрээгээр гүйцэтгүүлж байгаа ба цаашид захиалагчийн хяналтыг оновчтой, шуурхай, хариуцлагатай, үр дүнтэй болгоход онцгой анхаарах ёстой гэж үзэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%