Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙГМИЙН БОДЛОГО ХҮНИЙ ЭРХИЙН АЖЛЫН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2019-03-11

   Нийгмийн бодлого,  хүний эрхийн ажлын хорооны 6 гишүүд ирэхээс бүгд 5 гишүүн ирж, 83,3%-ийн ирцтэйгээр 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ИТХ-ын Иргэний танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Залуучуудын хөгжил хөтөлбөрийн төсөл хэлэлцэх,  Ажлын хорооны 2019 оны ажлын төлөвлөгөө батлах тухай  асуудлуудыг хэлэлцэж дараах санал дүгнэлтийг гаргалаа.

“Залуучуудын хөгжил” хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд:

 

1. Залуучуудын хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилт, гарсан үр дүнг иргэд, олон нийтэд ил тод мэдээлэх, сурталчлах талаар анхаарч ажиллах;

 

2. Албан байгууллагуудаас хэрэгцээтэй байгаа ажлын байрны захиалга, мэдээллийг аван ажил голж, тогтвортой ажиллаж чадахгүй байгаа залуучуудыг богиносгосон цагаар ажиллуулах боломжийг судлан залуучуудыг татан оролцуулах тал дээр шинэ санаачлага гарган зохион байгуулж ажиллахад анхаарах;

 

3. Нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудыг дүүрэгт нь нарийн мэргэжил шаардсан ажлын байран дээр ажиллуулах орчин нөхцөл баталгаа, боломжийг судлан, татан оролцуулах ажил зохион байгуулах;

 

4. Шалгуур үзүүлэлтийг чанарын болон тоон үзүүлэлтээр тусган, мэдлэг мэдээлэл олгох, чадавхжуулах сургалтаас гарах үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож тусгах;

 

5. Залуучуудад зөв боловсон харьцах харилцааны соёлд суралцуулан, баг хамт олноор ажиллах чадварыг эзэмшүүлэх, чадавхжуулах төрөл бүрийн сургалт зохион байгуулах ажлыг  тусгах;

 

6. “Залуучуудын хөгжил” хөтөлбөрийн оршил хэсэгт дүүргийн Залуучууд хөгжлийн төвийн урд өмнө нь хийсэн ажлын үр дүн,  үйл ажиллагааг тусгаж өгөх;

 

7. Дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжийг  нийгмийн хариуцлага талаас нь үүрэгжүүлэх, “Залуучуудын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд нь тусгуулах, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэтэл, санхүү шаардахгүй ажлуудыг хийж эхлэх;

 

8. “Соёлч хот” хөтөлбөрийг яаралтай хурлаар оруулж хэлэлцүүлэх, дүүргийн иргэд, залуучуудыг соёлжуулах, гэгээрүүлэх ажил санаачлан зохион байгуулах, 2 хөтөлбөрийг хоршиж хэрэгжүүлэн үр дүнтэй ажил зохион байгуулж ажиллах. Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихаар болов.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%