Иргэний хөгжлийг дэмжих ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын Ажлын албанаас санаачлан тус хорооны иргэн, ахмад настан Ш.Энэбиш, Х.Наранжав, Г.Донхор нарын "Хөдөлмөрийн алдар"-ыг тэмдэглэх арга хэмжээг 2019 оны гуравдугаар сарын 11-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагааг Засаг дарга Л.Баярсайхан нээж, ахмадууд баяр хүргэж, урт удаан наслахыг хүсэн ерөөв.