Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн Эдийн засаг нийгмийн 2014 онд хөгжүүлэхийн зорилтын биелэлтийг хэлэлцэж байна

2014-11-27

2014 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх таван бүлэг, 92 зорилтыг хэрэгжүүлэхээр хурлаас баталж өгсөн. Эдгээр зорилтын 61 зорилт 100 хувь биелсэн, бусад нь 90 хүртэл хувийн биелэлттэй. Дунджаар 92.1 хувийн биелэлттэй хэмээн аймгийн Засаг даргын тамгын газраас биелэлтээр гарган хурлаар хэлэлцүүлж байна. Төлөөлөгчдийн зүгээс эдийн засаг хямрал, үр тариа, үрийн шинэчлэл, сурагчдын дүрэмт хувцас, банкны зээлийн асуудлыг хөндөн асуулаа. Төлөөлөгчдийн асуултад аймгийн Засаг дарга хариулахдаа сүүлийн жилүүдэд өссөн эдийн засгийн тэлэлттэй холбоотойгоор эдийн засагт бэрхшээл учирч байгааг хүлээн зөвшөөрнө. Эдийн засаг хүндрэх нь гэдэг асуудлыг Засгийн газарт манай аймаг анхлан тавьж байсан. Гэхдээ эдийн засаг хүнд байгаа учраас банкны зээл нэмэгдэж байна, иргэд зээлэнд баригдлаа гэж байгаа нь ташаа ойлголт. Тухайлбал нийт иргэдийн зээл аймгийн хэмжээнд 2010 онд 32.8 тэрбум, 2011 онд 62тэрбум269.4 сая, 2012 онд 83 тэрбум 121 сая, 2013 онд 126 тэрбум, 2014 онд 166 тэрбум төгрөг байна. Эндээс хугацаа хэтэрсэн зээлийн сүүлийн дөрвөн жилийг харвал 2010 онд 1тэрбум270 сая, 2011 онд 211.3 сая, 2012 онд 209 сая, 2013 онд 418 сая, 2014 онд 1.4 тэрбум төгрөг байна. Тэгэхээр дөрвөн жилийн өмнө нийт зээл 32 тэрбум байхад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл тэрбум гарсан байжээ. Гэтэл өнөөдөр 166 тэрбум төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн үлдэгдэл нь дөрвөн жилийн өмнөхтэй ойролцоо 1.4 тэрбум төгрөг байна. Энэ бол банкинд хүндрэл учруулаад байхаар үзүүлэл биш. Өнөөдөр Увс аймгийн иргэдийн хугацаатай хадгаламж 6.7 тэрбум төгрөгөөр өссөн. Ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй үйлдвэр бий боссон. Үүнийгээ Хөгжлийн бодлогын хэлтсээс нэртэй нь мэдээлэх болно хэмээсэн юм. Түүнчлэн Чингис бондын хөрөнгөөр Үзүүрийн булаг хүртэлх 192 км зам барихад 87 тэрбум төгрөг гаргасан. “Гудамж” төслийг Чингис бондоор санхүүжүүлж байгаа гэдгийг тодотголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%