Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ-ТӨРИЙН ГЭРЭГЭ” ШАГНАЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО

2019-03-11

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвших бүтээн байгуулалтын бичиг баримтыг журмын хүрээнд 3 дугаар сарын 25-ний хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн авах бөгөөд 4 дүгээр сарын 01-ний дотор өөрийн саналыг холбогдох баримт бичгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлах болно.

Шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулна.

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын журмыг доорх хавсаргасан файлаас харна уу:

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%