Өнөөдөр /2019.02.21/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн IV хуралдаан хуралдлаа.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар Зарим өмчийн талаар,Төр нийгмийн зүтгэлтэн Жуанганы Ром агсны 95 насны ой, Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Булган сумын Улаагчны давааны замын цасыг арилгаж засварлах ажилд замын сангаас хөрөнгө, зарцуулах, “Алтайн нүүдэлчин” өвлийн аялал жуулчлалын эвент арга хэмжээг зохион байгуулах тухай болон Наурыз бүргэдийн баярыг аймгийн эвент болгох,
Булган сумын Ёлт багийн бага сургуулийг анхны үүсгэн байгуулагч, Хужирт сумын Засаг даргаар ажиллаж байсан Саниязын Хавдсиламын нэрэмжит болгох, Өлгий сумын 6 дугаар БДС-ийг ардын багш, гавьяат багш, академич, доктор, профессор Абишийн Мекейн нэрэмжит болгох, Боловсролын хуваарилагдаагүй зардлаас хөрөнгө шийдвэрлэх тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, Боловсролын дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
