Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж, спортын наадамд оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард, дартс гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорьсон бөгөөд. Сагсан бөмбөгийн төрлөөр алтан медаль, Гар бөмбөгөөр алтан медаль, Шатрын төрөлд Б.Лхамсүрэн мөнгөн медаль, Дартсын төрөлд Ж.Эрдэнэбат алтан медаль, Ширээний эмэгтэй төрөлд Ц.Цэцэгмаа алт, Эрэгтэй төрөлд Г.Чинзориг хүрэл медаль хүртлээ.
Нийт багийн дүнгээр Шарын гол сумын ИТХ тэргүүлж хошоо аварга болсон ба , Дархан сумын ИТХ 2 дугаар байранд, Орхон сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн баг 3 дугаар байрыг эзэллээ.