Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НӨХӨРЛӨЛ ХАМТЛАГИЙН ЖАРГАЛЫН НУТАГ ТОГЛОЛТ САЙХАН БОЛЛОО

2019-02-02

Баян-Өлгий аймгийн Нөхөрлөл хамтлаг М.Хурманханы нэрэмжит ХДТеатрт Жаргалын нутаг уран бүтээлээ толилууллаа.

Энэхүү тоглолтод элэг нэгт Өлгийчүүдийн, казак урианхай, дөрвөд, торгууд ахан дүүсийн эв нэгдэл нөхөрлөлийг харуулсан сайхан тоглолт болж. Үзэгчид үнэхээр нэг бахархал, омогшил дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүллээ.

Үндэсний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр ард түмэндээ эгшиг дуугаа өргөж буй тус хамтлагийн гишүүдийг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан ИТХ-ын Хүндэт жуух, болон Хүндэт Өргөмжлөл гардуулан цаашдын уран бүтээлдэн амжилт хүсэн нийт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Тоглолтын төгсгөлд Нөхөрлөл хамтлагийн дуучид тоглолтоо хийхэд дэмжлэг үзүүлсэн хувь хүмүүс аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад баярласан талархсанаа илэрхийлж мөн аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд залуучуудыг дэмжиж явдагт талархаж театрын түрээсийг чөлөөлж бусад олон талд дэмжлэг үзүүлсэнийг онцолж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%