Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2019-01-21

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 14.00 цагт хуралдлаа.

Хуралдаанаар 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл, цаашид анхаарах асуудлыг авч хэлэлцэж, 2019 оны аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг тус тус хэлэлцэн баталлаа.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанд “Архидалтгүй аймаг Баян-Өлгий”, “Соёлтой жолооч”, “Авилгаас ангид аймаг” зэрэг дэд хөтөлбөрүүдийг батлуулахаар өргөн барилаа.

Мөн 2019 оныг ялангуяа хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллахаа зорилгоо болгон ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%