Өнөөдөр /2019.01.21/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох тухай, Аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай, Төрийн одон медалиар шагнуулах тухай, Тогтоол хүчингүй болгох тухай, Хөрөнгө зарцуулах тухай гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэн баталж энэ сарын 23-ны өдрийн Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай – А.Серикболат
2. Сүм хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох тухай - Н.Айдолда
3. Залуучуудын хөгжлийг дэмжих, Залуучуудын ажлын байрыг дэмжих аймгийн дэд хөтөлбөрүүдийг батлах тухай - К.Бекжан
4. “Архидалтгүй аймаг – Баян-Өлгий” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай - Ө.Хуралай
5. “Авилгаас ангид аймаг” аймгийн дэд хөтөлбөрийг батлах тухай - Ө.Хуралай
6. “Соёлтой жолооч” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай – П.Банзрагч
7. Газрын талаар авах зарим арга хэмжээний тухай – К.Болат, Т.Ариунцэцэг
8. Тус аймгийн нутаг дэвсгэрээс 2019 онд үйлдвэрлэлийн зориулалтаар барих агнуурын загасны тоо хэмжээний дээд хязгаарыг баталсан Тэргүүлэгчдийн тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж, танилцуулах тухай –Т.Ариунцэцэг
9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах –А.Серикболат
10. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргахад анхаарах зарим асуудал -Х.Маргулан
11. 2018 оны орлогын давсан хэсгийн хуваарилалт болон зарим хөрөнгө оруулалтын нэрийг өөрчлөх тухай
12. Улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжих тухай -К.Болат нар тус тус танилцуулах юм.
