ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажилллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай болон Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тус аймгийн Цэнгэл сумын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Дэлүүн сумын Эрэн хайх, аврах бүлгийн барилгын явцтай танилцаж, шуурхай албанд ашиглагдах автомашиныг шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдаж буй Дэлүүн сумын Эрэн хайх, аврах бүлгийн байрыг орон, нутгийн зүгээс шийдвэрлэн, өмнө нь хүн эмнэлгийн эхчүүдийн амрах байрны зориулалтаар ашиглаж байсан байрт засвар хийж, энэ онд багтаан үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна.
