Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСАД ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСНИЙ 80 ЖИЛИЙН ОЙ

2014-11-25

Манай Улсад Даатгалын байгууллага үүсч хөгжсний 80 жилийн ой энэ оны 11 дүгээр сарын 24-ны өдөр тохиож байгаа билээ. Энэхүү ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Аймгийн ЗДТГ-ын ТЗХ-ийн дарга  Х.Мантай, Албан журмын даатгагчдын холбооны  аймаг дахь салбарын менежер Х.Нуртилек нар  Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа  явуулж байгаа 9 даатгалын салбарын нийт захирал, менежерүүдийг хүлээн авч баярын мэнд дэвшүүлэн,  цаашдын ажилд амжилт хүсэв.
Мөн даатгалын салбарт үр бүтээлтэй  ажиллаж байгаа  даатгалын компаниудын ажилтнуудыг  аймгийн удирдлагууд  шагнаж урамшуулав.

Үүнд:Аймгийн ИТХ-ын “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ"-ээр:
  1. Соёмбо даатгал ХХК-ны салбарын менежер Б.Гылымхан
  2. Монгол даатгал ХХК-ны салбарын жолооч Ш.Берикболат
  3. Тэнгэр даатгалын салбарын менежер М.Жанатхан
Аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр   
  1. Миг даатгал ХХК-ны салбарын менежер Х.Серикбол
  2. Бодь даатгал ХХК-ны салбарын менежер Т.Жанылган
Аймгийн ЗДТГ-ын "Хүндэт Өргөмжлөл"-өөр
  1. Ард  даатгал ХХК-ны салбарын захирал Б.Манар
  2. Монгол даатгалын салбарын ня-бо К.Нурбек

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%