Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 2011 оны 07 дугаар сард байгуулагдсан. Тус салбарт хараагүй болон сул хараатай нийт 883 иргэн харьяалагддаг юм. Уг салбар нь аймгийн ИТХурал, ЗДТГ, Олон Улсын ТББ, Нийгмийн байгууллагуудтай болон бизнесменүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Хараагүй иргэдийн нийгмийн идэвхийг өрнүүлж, тэднийг ажлын байрар хангах, өөрсдийгөө хөгжүүлэх, амьдралын чиг баримжаа олоход нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс цаг ямагт анхаарал хандуулж тал бүрийн дэмжлэг, туслалцаа үзүүлж байдаг.
Хараагүйчүүдийн аймгийн салбар зөвлөлөөс хандаж хүсэлт гаргаснаар Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Параолимпийн УАШТэмцээнд оролцох зардлыг шийдвэрлэж өгсөн. Үүнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2,000 мян.төгрөг шийдвэрлэж, аймгийн ИТХ –ын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Мурат 1000.0 мян.төгрөг Т.Нансалмаа 500.0 мян.төгрөг тус тус хандивласан юм.
Үүний үр дүнд Баян-Өлгий аймгаас уг тэмцээнд оролцсон тамирчид 1 алт, 2 мөнгө , 4 хүрэл медаль хүртэж амжилт гаргав.
Хараагүй иргэдийн ажлын байрны хүрээг өргөтгөх зорилгоор БНТУ-ын Ерөнхий сайдын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг Улаанбаатар хот дахь ТIKA Олон Улсын Хөтөлбөр зохицуулалтын газарт аймгийн ИТХ-ын дарга хүсэлт гаргасны үр дүнд тус салбар зөвлөлд 68500 ам.долларын үнэ бүхий компьютер оёдол нэхмэлийн машин бэлэглэсэн.
Энэхүү машинтай болсноор 10 хүнийг ажлын байраар хангах боломж бүрдсэн юм.
Мөн “Хараагүйчүүдийн Нөхөн сэргээх” төвийн зураг төсөв хийлгэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 28.0 сая төгрөг шийдвэрлэж өгсөн ба аймгийн ИТХ-ын даргын шууд оролцоотойгоор Туркийн Олон Улсын байгууллагын тусламжтайгаар 2015 онд уг барилгыг барьж эхлэхээр төлөвлөж байна.
2012 оноос эхлэн аймгийн ИТХ-ын даргын зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо ТББ-ын үйл ажиллагааг байнга дэмжиж тусалж ирсэн ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээ, сувилгаанд хамрагдах эрхийг хамгаалах талаархи санаачлагыг дэмжиж хамтран ажиллаж ирсэн.
2013 онд ХБХЭЭХ-ны үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон нутгийн давсан хэсгээс 15,0 сая төгрөг шийдвэрлэж өгсөн ба зарим нэг тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд үргэлж дэмжлэг үзүүлж байна.
Олон Улсын Тика байгууллагад хүсэлт тавьж одоо үйл ажиллагаа явуулж буй ХБХЭЭХ-ны сэргээн засах төвийн барилгын дутуу гүйцэтгэл, засварын ажилд 20.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Үүний үр дүнд энэхүү төвийн цэвэр, бохир усны асуудал, дээвэр, хашаа хайсны засвар зэрэг ажлуудыг хийсэн.
Цаашид ХБХ-ийн өмнө тулгамдаж буй асуудлыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулж шат дараалан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
Ахмадын зөвлөл улиралд нэг удаа цугларч, аймаг орны нийгэм, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлууд болон аймаг, сумын удирдлагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцдог.
Аймгийн ИТХ тус аймагт үйл ажиллагааг явуулдаг ТББ-ын төлөөллүүдтэй тогтмол уулзалт зохион байгуулж, санал бодлыг нь сонсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж байна.

- ХБХ-ийн нарийвчилсан судалгаа гаргах, тэдэнд туслах нэгдсэн сан бий болгох
- Хөдөө сумдад байгаа ХБХ-ийг энэхүү төвд хамруулах, төвийн үйл ажиллагааг өргөтгөх, ХБХ-ийн сэргээн засах төв байгуулах, тэднийг сургалтанд хамруулах