2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан зарлах болон Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сурагчид гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “Shool police” эргүүлийн ажиллах журмыг баталлаа.
Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дараах сонсголуудыг авч хэлэлцсэн болно. Үүнд:
Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дараах сонсголуудыг авч хэлэлцсэн болно. Үүнд:
- Эрүүл мэндийн салбарт хийсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар сонгсолыг - аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл
- Боловсролын салбарт хийсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар сонсголыг - Боловсролын газрын дарга К.Имаммагзам
- “Ажилтай, орлоготой иргэн хүн” хөтөлбөрийн хэрэгжилт болон Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн олголтын тухай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Хавшааны сонсгол
- Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын талаар, Төсвийн гүйцэтгэлийг хянан шалгасан дүнгийн талаар аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Шолпаны сонсгол
