Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДУЛААНХАРЫН ОРД ГАЗАРТ ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙВ.

2014-11-19

2014 оны 11 дүгээр сарын 17-нд Уул уурхайн хайгуул, олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийх ажлын хэсэг аймгийн ИТХ-ын даргын удирдамжаар Ногооннуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Юүшэнгминг ХХК-ийн  үйл ажиллагаатай танилцав.
Ажлын хэсгийг  аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан ахалж,  аймгийн Засаг даргын  орлогч Н.Санатбек, БОА-ны  дарга Ахытхан, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн  мэргэжилтэн К.Марат, Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн дарга, ТУАБ  Х.Берболат, улсын байцаагч М.Хуандаг, Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч н.Серикжан, Ногооннуур сумын удирдлагууд  оролцож,  Юүшэнгминг ХХК-ийн   үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийлээ.
Шалгалтын үеэр дараах зөрчил, дутагдал  илрэв.  Үүнд:
1.  Хар тугалгын хүдэр боловсруулахад гарсан хаягдлыг зохих журмын дагуу хадгалаагүй.  ил задгай асгасан
2. Уурхайн гүнээс  гарч буй газрын гүний усыг ил асгаж байна.
3. Хатуу, шингэн хог хаягдал, ахуйн хогийг зориулалтын дагуу хадгалах, устгах барилга, байгууламж байхгүй.
4. Химийн бодисыг журмын дагуу хадгалж, бүртгэл хөтлөөгүй.
5. Газрын, усны, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны татвар төлбөрийг дутуу төлсөн.
6. Аймаг, сум, орон нутагтай хамтран ажиллах талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй.
7. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэж, гэрчилгээ аваагүй, бүртгүүлээгүй.    /22 обьект/
8. ХАОАТ-т төлөх 22,0 сая төгрөг, НДШ-д төлөх 56,2 сая төгрөгийг дутуу төлсөн    
Эдгээр зөрчлүүдийг яаралтай арилгаж, татварын дутууг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх  талаар Юүшэнгминг ХХК-ийн   удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгөв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9564
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
336 / 4%