Аймгийн ИТХ-ын Хүнс хөдөө аж ахуй, Үйлдвэр худалдаа, дэд бүтцийн хороо өнөөдөр хуралдаж 2014 онд хийхээр төлөвлөгдсөн ажлын биелэлтийг гаргаж, хийсэн ажлаа дүгнэв. Мөн хийгдээгүй үлдсэн ажлуудын шалтгааныг тодруулж, 2015 оны ажлын төлөвлөгөөнд тусгуулах, 2015 онд ямар ажлууд зайлшгүй хийж гүйцэтгэх талаар санал солилцсон болно. 2014 онд хийх ажлын төлөвлөгөөнд орсон бүх сумдад ахуйн үйлчилгээний төвүүдийг байгуулах ажлын хүрээнд эхний ээлжинд шалгуурийг хангаж байгаа Бугат, Толбо суманд ахуйн үйлчилгээний төв байгцуулахаар болжээ. Үүнд ЖДҮ хөгжүүлэх сангаас 25.0 сая төгрөг олгож дэмжихээр болсон байна. Ирэх онд 3 хүртэл сумыг хамруулахаар төлөвлөөд байгаа ажээ.
